19 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээ

1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг / цаашид "захирал" гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:

1/ энэ хуульд заасан эрх, үүрэг;

2/ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;

З/ техник, технологийг шинэчлэх даалгавар;

4/ хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;

5/ менежментийн бодлого;

6/ захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;

7/ удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;

8/ цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;

9/ ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;

10/ энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;

11/ гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;

12/ хуульд харшлаагүй бусад нөхцөл.

2.Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.