33 дугаар зүйл. Хувьчлалын хөтөлбөр
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг авч, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг авч, Монголбанктай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2. Хөтөлбөрт хувьчлалын зорилго, үе шат, арга, хэлбэр, хувьчлах объектын жагсаалт зэргийг тусгасан байна.
3.Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх хугацаа, арга хэлбэр, байгууллагын жагсаалтыг Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн жил бүр батална.
/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар нэмсэн/