34 дугаар зүйл. Хувьчлах арга, түүнийг тодорхойлох
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ:
1/ дуудлагаар худалдах;
2/ уралдаант шалгаруулалт / төсөл сонгон шалгаруулах/ ;
3/ төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах;
4/ төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах;
5/ татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах;
6/ менежментийн үр дүнг харгалзан хувьчлах;
7/ давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах.
8/төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах.
/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар нэмсэн/
2. Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зүйлд заасан аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/