36 дугаар зүйл. Хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргэх

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргэх

1. Хувьчлагдах төрийн өмчит хуулийн этгээд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувьтай холбогдох мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьчлах үйл ажиллагаа эхлэхээс З0-аас доошгүй хоногийн өмнө төр, засгийн газрын албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сонордуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Хувьчлах тухай зар, мэдээнд дараахь зүйлийг заавал тусгана:

1/ хувьчлагдах хуулийн этгээдийн эзэмшилд байгаа эдэлбэр газрын хэмжээ, шинж чанар, хэрэв түүнийг түрээслэн авсан бол түүний нөхцөл, төлбөрийн тооцоо;

2/ нийт хөрөнгийн нэр төрөл, үнэ, өр, авлагыг бүрэн тусгасан тухайн жил, улирлын тайлан, тэнцэл, эдийн засгийн үр ашгийн болон төлбөрийн чадварыг илэрхийлэх үзүүлэлтүүд;

3/ эрхэлдэг ажил, үйлчилгээний нэр төрөл;

4/ хувьчлах эд хөрөнгийн санал болгосон доод үнэ;

/Энэ заалтад 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ .

5/ эд хөрөнгө, ажил үйлчилгээний нөхцөл, онцлогтой холбогдох бусад мэдээлэл.

3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өөр нэмэгдэл мэдээллийг нийтлүүлж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.