37 дугаар зүйл. Хувьчлах эд хөрөнгийг үнэлэх
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахаас өмнө худалдах доод үнийг тогтооно.
2. Хөрөнгийг доод үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно.
З. Худалдах доод үнэ тогтоох журмыг Засгийн газар батална.
4. Шаардлагатай тохиолдолд доод үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилж болно.
/Энэ зүйлийг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .