4 дугаар зүйл. Төрийн нийтийн зориулалттай өмч
1.Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.
2.Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
1/ иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
2/ газрын хэвлий, түүний баялаг;
3/ ус, түүний доторх баялаг;
4/ ой, түүний дагалдах баялаг;
5/ ургамал, ан амьтны нөөц;
6/ түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;
7/ археологийн болон палентологийн олдвор;
8/ хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.
3.Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
4.Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн / Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/ , бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно.