52 дугаар зүйл. Төслийг хүлээн авах, нээх журам

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Төслийг хүлээн авах, нээх журам

Төслийг дор дурдсан журмаар хүлээн авч нээнэ. Үүнд:

1/ зохион байгуулагчид зар, мэдээлэлд заасан хугацаанд ирсэн бүх төслийг ирүүлсэн дарааллаар нь бичиг хэргийн зааварт тодорхойлсноор бүртгэж, тусгай тэмдэглэл хийж тус тусад нь хадгална;

2/ төсөл ирүүлэх эцсийн хугацаа дууссан өдөр зохион байгуулагч хүлээж авсан төслүүдийн тухай тэмдэглэл үйлдэн, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулан гарын үсэг зурж, төсөл тус бүрд албан тэмдэг дарж баталгаажуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Төсөлтэй холбогдох нууцыг хамгаалах явдлыг зохион байгуулагч хариуцна;

3/ төсөл сонгон шалгаруулах өдөр зохион байгуулагч нь ирсэн бүх төслийг тэмдэглэлийн хамт шинжээчдэд хүлээлгэн өгнө. Төслийг хүлээлгэн өгөх үед өөрөө хүсвэл уралдаант шалгаруулалтад оролцогчид байлцаж болно;

4/ шинжээч нь уралдаант шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актанд гарын үсэг зурна;

5/ төсөл тус бүрээр нь задалж түүнд байгаа бүх баримт бичиг, зар, мэдээлэлд заасан баримтыг бүрэн ирүүлсэн эсэхийг шалгана;

6/ хэрэв баримт бичиг дутуу байвал шинжээч энэ тухай оролцогчид мэдээлж тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл бууруулах, төслийг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэр гаргана.

Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тайлбар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.