51 дугаар зүйл. Шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал

Шинжээч нь дор дурдсан нөхцөл байдал байвал төсөл сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзах үүрэгтэй:

1/ шинжээч нь төслийг зохиогч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, өмчлөгч, хувьцаа эзэмшигчийн аль нэг байвал;

2/ төсөл ирүүлсэн оролцогчийн эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байсан, эсхүл ажилладаг;

3/ төсөл ирүүлсэн оролцогчтой ойрын төрөл, садны холбоотой / өөрийн болон хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, ах, эгч, дүү, ач, зээ болон эхнэр буюу нөхрийн ах, эгч, дүү, тэдгээрийн хүүхэд/ ;

4/ өөр бусдаар хувийн сонирхолтой.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.