54 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт

1. Шинжээч нь төсөл тус бүрээр дүгнэлт гаргана.

2. Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:

1/ төсөл сонгон шалгаруулах үзүүлэлт бүрээр төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт уул үзүүлэлт бүрийн үнэлгээ / оноо/ ;

2/ төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт, нийлбэр оноо;

3/ шинжээчийн тусгай санал.

4/шинжээчийн мэргэжил, албан тушаал, шинжилгээ хийсэн газар, он, сар, өдөр, хугацаа. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

3. Шинжээчийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх ба шинжээчийн мэргэжил, албан тушаал, гарын үсэг, хэрэв хуулийн этгээд бол албан бичгийн хэвлэмэл хуудас бичин эрх баригчийн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. Мөн дүн шинжилгээ хийсэн газар, он, сар, өдөр, хугацаа бичигдсэн байна.

4. Шинжээчид тус бүртээ үнэлсэн тохиолдолд шинжээчдийн багийн нэгдсэн үнэлгээ болон дүгнэлтийг төсөл тус бүрээр гаргаж гарын үсэг, тамга тэмдэг дарсан байна.

5. Шинжээчид нь гаргасан үнэлгээ, дүгнэлтээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх шийдвэрийн аль нэгийг гаргана.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.