1. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компаний хэлбэрт оруулан хувьцаа, ногдол хувийг нь худалдах замаар хувьчилж болно. Энэ тухай шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Эдийн засаг нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс төр зарим хувьцааг нийтэд санал болгохгүй, өөрийн өмчлөлдөө авч үлдэн төрийн өмчийн оролцоотой этгээд үүсгэж болно.
2. Төрийн өмчит үйлдвэрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зохион байгуулах ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлж, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн З5 дугаар зүйлд заасан үүсгэн байгуулагчийг төлөөлсөн үүргийг гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хувь нийлүүлэгчдийн зохион байгуулах хурлыг хувьцаа, ногдол хувь нь зохих журмын дагуу борлогдож дууссанаас хойш З сарын дотор зохион байгуулж өөрийн хариуцаж байсан эрх, үүргийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн удирдлагад шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/