1. Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
2/ орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох;
3/ орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын даргад оруулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;
5/ орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;
6/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7/ нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдах.
3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 68.4-т заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн удирдлагын чиг үүргийг шилжүүлсэн бол энэ хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийг тухайн хот, тосгоны Захирагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./