13 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам
1.Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид "гишүүн" гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
2.Удирдах зөвлөл нь хүний хувийн мэдээллийг хаалттай, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.