9 дугаар зүйл. Төрөөс төрийн бус байгууллагатай харилцах
1.Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална.
2.Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна.
3.Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно.
4.Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн болон албаны нууцад үл хамаарах мэдээлэл төрийн бус байгууллагад нээлттэй байна.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно.
6.Төрийн бус байгууллага төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА