10 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын дүрэм

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын дүрэм

Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:

1/төрийн бус байгууллагын нэр, хаяг;

2/төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он,сар, өдөр;

3/төрийн бус байгууллагын зорилго;

4/төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо;

5/удирдах зөвлөлийн эрх хэмжээ;

6/удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар;

7/удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа;

8/удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар;

9/удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц;

10/удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам;

11/төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай;

12/дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.