11 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын удирдах байгууллага

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын удирдах байгууллага

1.Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;

3/байгууллагын жилийн төсөв батлах;

4/гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;

5/төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;

6/төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;

7/дүрэмд заасан бусад бүрэн эрх.

2.Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна.

3.Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

4.Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.