14 дугаар зүйл. Төрийн далбааг байрлуулах, дүрслэх

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Төрийн далбааг байрлуулах, дүрслэх

1. Төрийн далбааг дараахь газар байнга байрлуулна:

1/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхим;

2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаа;

З/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны Засаг даргын албан тасалгаа;

/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа;

5/ хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаа.

Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг, усан тээврийн хэрэгсэл дээр олон улсын нийтлэг журмыг баримтлан Төрийн далбааг өнгөөр ялгаж дүрсэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.