6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

6.1.Хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар зохиосон ажил, түүний үр дүнг Улсын Их Хуралд жил тутам тайлагнана.

6.2.Засгийн газар, яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохион байгуулж байгаа ажилд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг нь сайжруулах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Захиргааны хяналтын үр ашигтай тогтолцоо бий болгох арга хэмжээ авч, хяналт шалгалтын байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилгод чиглүүлэн зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.4.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.5.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.