8 дугаар зүйл. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.Бүх шатны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;

8.1.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн, биелэлтийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу дээд шатны Засаг дарга, Засгийн газарт мэдээлэх.

8.1.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтын чиг үүргийг гүйцэтгэх. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын тусгай бүрэн эрх:

8.2.1.Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх;

8.2.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байдлыг судлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж нэгтгэн, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн мэдүүлэх;

8.2.З.сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.

8.З.Сум, дүүргийн Засаг даргын тусгай бүрэн эрх :

8.3.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.