9 дугаар зүйл. Хяналт шалгалтын байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.Хяналт шалгалтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.1.хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.2.хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.4.хяналт шалгалтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.5.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандарт, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.1.хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, хяналтын хуудсыг хууль тогтоомж болон энэ хуулийн 5.19-д заасан нийтлэг журамд нийцүүлэн батлах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.2.эрхэлсэн асуудлын хүрээнд хамаарах хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.3.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандарт, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа холбогдох байгууллагад хүргүүлж, жилд нэг удаа Засгийн газарт танилцуулах; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.4.шаардлагатай бол хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.3.Энэ хуулийн 9.2.1-д заасан журам, заавар, хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж болон эрх зүйн бусад актын жагсаалт нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.4.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг эрхлэх асуудлынх нь хүрээнд хамаарах төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.5.Хяналт шалгалтын байгууллага улсын болон орон нутгийн төсөвт орлого оруулах үүрэг хүлээхгүй. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.6.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 16.3.2-т заасан мэдээллийг бүрдүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулалтаар хасагдсан./
/Дээрх 9 дүгээр зүйлийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/