6 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлага

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлага

6.1.Төсөвт дараахь тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байна:

6.1.1.нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;

/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.3.нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.4.Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх. /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хууль, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарт Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн баталгаажсан буюу барьцаа тавьсан өрийн баталгааны үлдэгдлийг оруулж тооцохгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.4.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.5.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагын доод хэмжээг бууруулах, 6.1.4-т заасан тусгай шаардлагын дээд хэмжээг нэмэгдүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.6.Энэ хуулийн 6.1.2-т заасан суурь тэнцлийн ашгийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.