9 дугаар зүйл. Улсын агаарын хөлгийн дарга, нисэх баг

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Улсын агаарын хөлгийн дарга, нисэх баг

9.1.Улсын агаарын хөлгийн багийн дарга, нисэх багийг уг агаарын хөлгийг ашиглагч эрх бүхий байгууллага томилно.

9.2.Байлдааны агаарын хөлгөөс бусад улсын агаарын хөлгийн нисэх багийн гишүүд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас олгосон мэргэжлийн, хүчин төгөлдөр үнэмлэхтэй байна.

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Улсын агаарын хөлгийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.байлдааны үүргийн нислэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд Иргэний нисэхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан бүрэн эрх; /Энэ заалтад "Иргэний нисэхийн тухай хуулийн 18.2-т" гэснийг "Иргэний нисэхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.3.2.байлдааны үүргийн нислэг гүйцэтгэж байгаа үедээ командлалаас өгсөн үүргийг биелүүлэх зорилгоор энэ хуульд заасан дүрэм, журамд зааснаас өөр шийдвэр гаргах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.