17 дугаар зүйл. Улсын нөөцийн салбарын үүрэг

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Улсын нөөцийн салбарын үүрэг

17.1.Улсын нөөцийн салбар дараахь үүрэг хүлээнэ:

17.1.1.нөөцийн бараа, материалыг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд нь зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах;

17.1.2.онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх;

17.1.3.нөөцийн бараа, материалын үлдэгдэл, зарцуулалтын мэдээ, санхүүжилтийн тайланг сар, улирлаар гаргаж, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;

17.1.4.нөөцийн бараа, материалыг зарцуулах, бүрдүүлэхийн өмнө болон хадгалалтын явцад жилд 1-2 удаа чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулж, холбогдох арга хэмжээ авах; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.5.нөөцийн бараа, материалыг хадгалах барилга, байгууламж, агуулахын нөхцөл байдалд холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулсан байх. /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

БУСАД ЗҮЙЛ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.