18 дугаар зүйл. Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалахтай холбогдуулан гэрээ байгуулсан этгээдийн хүлээх эд хөрөнгийн хариуцлага
18.1.Нөөцийн бараа, материал нийлүүлэх болон эргэн төлөгдөх нөхцөлөөр авах хуулийн этгээд, гэрээт хадгалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол энэ хууль болон тухайн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
18.2.Гэрээнд хариуцлага хүлээлгэх дор дурдсан нөхцөлийг заавал тусгасан байна:
18.2.1.нөөцийн бараа, материалыг заасан хугацаанд нийлүүлээгүй бол;
18.2.2.нөөцийн бараа, материалыг дутуу нийлүүлсэн бол;
18.2.3.стандартын шаардлагыг хангаагүй бараа, материал нийлүүлсэн бол;
18.2.4.нөөцийн бараа, материалын сав, баглаа, боодол нь гэмтсэн буюу шаардлага хангаагүй бол;
18.2.5.нөөцийн бараа, материалыг эргэн төлөгдөх хугацаанд нь нийлүүлээгүй бол;
18.2.6.нөөцийн бараа, материалыг үрэгдүүлсэн, чанар байдлыг нь муутгасан бол;
18.2.7.талууд тохиролцон гэрээнд тусгасан бусад нөхцөл зөрчигдсөн бол.