3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."улсын нөөц" гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах болон гамшиг, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, дайны байдал зэрэг онцгой байдлын үед энэ хуульд заасан зориулалт, нөхцөлийн дагуу ашиглахаар нөөцлөн хадгалж буй бараа, материалыг /цаашид "нөөцийн бараа, материал" гэх/;
3.1.2."стратегийн нөөц" гэж нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал, хүн амыг хангахад зориулагдах нэр төрөл, тоо хэмжээг нь бууруулж үл болох нөөцийн бараа, материалыг;
3.1.3."Батлан хамгаалах материаллаг нөөц" гэж Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;
/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.4."гамшгийн нөөц" гэж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар хадгалсан бараа, материалыг;
/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.5."нөөцийн бараа, материалыг хадгалах" гэж худалдан авсан буюу бэлтгэсэн нөөцийн бараа, материалыг зориулалтын агуулахад технологийн дагуу байршуулахыг;
3.1.6."нөөцийн бараа, материалыг шинэчлэх" гэж нөөцийн бараа, материалыг хадгалах хугацаа, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн борлуулж, нөхөн бүрдүүлэхийг; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.7."нөөцийн бараа, материалыг сэлгэх" гэж нөөцийн бараа, материалыг агуулах, талбайд хадгалах технологийн горимыг үндэслэн шилжүүлэн байршуулахыг;
3.1.8."улсын нөөцийн салбар" гэж нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх үүргийг холбогдох шийдвэрээр гүйцэтгэгч байгууллагыг;
3.1.9."гэрээт хадгалагч" гэж нөөцийн бараа, материалын хадгалалтын онцлог нөхцөлөөс шалтгаалан технологийн дагуу хадгалах, сэлгэн шинэчлэх үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг.
УЛСЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ