4 дугаар зүйл. Улсын нөөц
4.1.Улсын нөөцийг стратегийн, батлан хамгаалах материаллаг, гамшгийн болон орон нутгийн гэж ангилна.
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.2.Орон нутгийн нөөцөд тухайн шатны Засаг дарга, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын даргын шийдвэрээр бүрдүүлэх, хадгалах, захиран зарцуулах аймаг, сум, нийслэл, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагад байх нөөцийг хамааруулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.3.Цэргийн дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, захиран зарцуулах үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/