5 дугаар зүйл. Нөөцийн бараа, материалын зориулалт
5.1.Нөөцийн бараа, материалыг дараахь зориулалтаар ашиглана:
5.1.1.гамшгийн хор уршгийг арилгах;
5.1.2.эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зах зээл дэх зарим бараа, материалын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.1.3.цэргийн дайчилгааны нөөцийг Дайчилгааны тухай хуульд заасан зориулалтаар.
/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/