6 дугаар зүйл. Нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх

6.1.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

6.2.Улсын нөөцөд авах бараа, материалыг чанар, аюулгүйн шаардлага хангасан тухай холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан нөхцөлд хүлээн авч бүрдүүлэх, шинэчлэх арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Стратегийн болон батлан хамгаалах материаллагаас бусад улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.4.Онцгой тохиолдолд гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.