7 дугаар зүйл. Нөөцийн бараа, материалыг хадгалах
7.1.Нөөцийн зарим бараа, материалыг хадгалах стандарт, технологийн шаардлага хангасан агуулах бүхий хуулийн этгээдэд /цаашид "гэрээт хадгалагч" гэх/, гэрээний үндсэн дээр хадгалуулж болох бөгөөд энэхүү хадгалуулах нөөцийн бараа, материалын жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.2.Нөөцийн бараа, материалыг хадгалах гэрээнд нөөцийн бараа, материалын чанар, стандарт, хадгалах хугацаа, төлбөр, бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, чанар, талуудын хүлээх хариуцлага, мэдээ тайлангийн талаар тодорхой тусгасан байна.
7.3.Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг улсын нөөцийн салбар болон гэрээт хадгалагчийн агуулахад технологийн горимын дагуу хадгална.