10 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
/Энэ зүйлийн гарчигт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.1./Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.2./Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.3.Монгол Улсын иргэний үнэмлэх /цаашид "иргэний үнэмлэх" гэх/ олгох, түүнд тэмдэглэл хийхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
10.3.1.иргэний үнэмлэх олгоход 3 300 төгрөг;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.3.2./Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.3.3.иргэний үнэмлэхийг 25, 45 настай иргэнд сольж олгоход 3 300 төгрөг;
10.3.4.иргэний үнэмлэхэд иргэний оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт хийхэд 1000 төгрөг;
/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.3.5.оршин суух тодорхой хаяггүй Монгол Улсын харьяат иргэнд цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн оршин суугаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар иргэний үнэмлэх олгоход 3 300 төгрөг.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон тооцсон./
10.4.Гадаадад зорчих эрхийн бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
10.4.1.үндэсний энгийн гадаад паспорт олгоход 5 000 төгрөг;
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.4.2.эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт түр хугацаагаар гадаадад зорчих хүүхдэд үндэсний гадаад паспортод хавсаргах үнэмлэх олгоход 2 500 төгрөг;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон тооцсон./
10.5./Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.6.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.6.1.гадаадын иргэнд тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;
10.6.2.суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгоход 12 000-30 000 төгрөг;
10.6.3.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, солиход 15 000-36 000 төгрөг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.6.4.гадаадын иргэн, харьяалалгүй хүний тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад 36 000-90 000 төгрөг;
10.6.5.харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, үнэмлэхний хугацаа сунгахад 4800-12 000 төгрөг;
10.6.6.гадаадын иргэнд хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгоход 1200-3000 төгрөг;
10.6.7.гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр 1000-2500 төгрөг;
10.6.8.хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэн, харьяалалгүй хүний баримт бичигт гадаадад зорчсон тэмдэглэл хийх тухай бүр 1000-2500 төгрөг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.6.9.Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгоход 10 000-15 000 төгрөг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.6.10.гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргахад 1000-2500 төгрөг;
10.6.11.гадаадын иргэн оршин суух болон зорчих үнэмлэхээ алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд шинээр буюу дахин олгоход 36 000-90 000 төгрөг;
10.6.12.гадаадын иргэнийг бүртгэхэд 1000-2500 төгрөг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.6.13.гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгоход /хүн тус бүрээр/ 1000-2500 төгрөг;
10.6.14.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд орон нутагт явахад зөвшөөрөл олгоход /хүн тус бүрээр/ 1000-2500 төгрөг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.6.15.нэг удаагийн орох виз олгоход 115 000-270 000 төгрөг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.6.16.хоёр удаагийн орох виз олгоход 160 000-320 000 төгрөг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.6.17.зургаан сарын олон удаагийн виз олгоход 210 000-450 000 төгрөг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.6.18.зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар олон удаагийн виз олгоход 460 000-750 000 төгрөг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.6.19.дамжин өнгөрөх нэг удаагийн виз олгоход 36 000-90 000 төгрөг;
10.6.20.дамжин өнгөрөх хоёр удаагийн виз олгоход 72 000-180 000 төгрөг;
10.6.21.дамжин өнгөрөх олон удаагийн виз олгоход 96 000-240 000 төгрөг;
10.6.22.хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн гарах-орох виз олгоход 18 000-45 000 төгрөг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.6.23.нэг визэд хавсаргасан иргэдийн визийг салгах, визийг шилжүүлэн олгоход 16 000-45 000 төгрөг;
10.6.24.визийн хугацааг долоо хүртэл хоногоор сунгахад 27 000-67 500 төгрөг, дараагийн хоног тутамд 3600-9000 төгрөг;
10.6.25.визийн ангилал өөрчлөхөд 36 000-90 000 төгрөг;
10.6.26.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл өгч, гэрчилгээ олгоход 900 000-2 250 000 төгрөг;
10.6.27.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрөл өгч, гэрчилгээний хугацааг сунгахад 360 000-900 000 төгрөг;
10.6.28.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоход 60 000-150 000 төгрөг;
10.6.29.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлүүлэхэд 60 000-150 000 төгрөг.
10.6.30.гадаадын иргэний бүх төрлийн виз, визийн болон оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг хянан, энэ хуулийн 10.6.1, 10.6.2, 10.6.3, 10.6.4, 10.6.5, 10.6.6, 10.6.7, 10.6.9, 10.6.10, 10.6.11, 10.6.13, 10.6.15, 10.6.16, 10.6.17, 10.6.18, 10.6.19, 10.6.20, 10.6.21, 10.6.23, 10.6.24, 10.6.25, 10.6.26, 10.6.27, 10.6.28, 10.6.29-д заасан үйлчилгээг татгалзсан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.7.Энэ хуулийн 10.6-д заасан гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээг яаралтай буюу хилийн боомт дээр үзүүлэх тохиолдолд хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн хураана.
/Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/