11 дугаар зүйл. Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
11.1.Гадаадад зорчих эрхийн бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
11.1.1.үндэсний энгийн гадаад паспорт олгоход 12 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.2.дипломат, албан паспорт олгоход 30 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.3.Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 22 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.4.үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахад 2500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.1.5.хүүхдийн үнэмлэх олгоход 2000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.2.Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгоход энэ хуулийн 10.6-д заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.
11.3.Консулын үйлчилгээг яаралтай үзүүлэх тохиолдолд энэ хуулийн 10.6-д заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг ажлын 8 цагийн дотор бол хоёр дахин нэмэгдүүлж, амралт, баяр ёслолын өдөр бол гурав дахин нэмэгдүүлэн хураана.
11.4.Консулын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйлчилгээнд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
11.4.1.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 18 000-54 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.2.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасныг гэрчлэхэд 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.3.эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, дүрэм гэрчлэхэд 23 000-69 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.4.Монгол Улсын газрын харилцаанд холбогдох гэрээнээс бусад хэлцэл /гэрээ, итгэмжлэл зэрэг/-ийг гэрчлэхэд 52 000-156 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.5.баримт бичигт консулын баталгаа гаргахад 1500-4500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.6.баримт бичгийг болон баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 1500-4500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.7.баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300-900 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.8.баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхэд 2500-7500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.9.гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 200-600 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.10.үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.11.үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичгийг гэрчлэхэд баримт бичигт тусгагдсан үнийн дүнгийн 0.06 хүртэл хувиар;
11.4.12.үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.035 хүртэл хувиар, бусад хүнд үнийн дүнгийн 0.055 хүртэл хувиар;
11.4.13.энэ хуулийн 11.4.1-11.4.3, 11.4.7-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.025 хүртэл хувиар, 1 000 000 төгрөгөөс давсан хэсгээс 0.015 хүртэл хувиар нэмэгдүүлж;
11.4.14.хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хүртэл хувиар;
11.4.15.хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай гэрээ, дүрэм гэрчлэхэд хуудас тутмаас 240-720 төгрөг буюу түүнтэй тэнцэх бусад валют;
11.4.16.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4400-13 200 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.17.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1100-3300 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.18.хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гэрчлэхэд 2000-6000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.19.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт бичиг гэрчлэхэд 20 000-60 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.20.өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1100-3300 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.4.21.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 1000-2000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
11.5.Өв залгамжлал, гэрээслэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ зэрэг тодорхой үнийн дүн, төлбөрийн хэмжээ бүхий бүх төрлийн гэрээ, хэлцлийг гэрчлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
11.5.1.1000 хүртэл ам.доллартай тэнцэх дүнтэй бол 15 000-45 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.2.1001-10000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 23 000-69 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.3.10001-25000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 30 000-90 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.4.25001-100000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 37 000-111 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.5.100001-300000 ам доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 45 000-135 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.6.300001 болон түүнээс дээш ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 60 000 -180 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.7.өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 100 000-300 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;
11.5.8.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нотлох бүх төрлийн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/