12 дугаар зүйл. Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
12.1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
12.1.1.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 1000-2000 төгрөг;
12.1.2.автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоход 1000-2000 төгрөг;
12.1.3.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтрийг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 8000-20 000 төгрөг;
12.1.4.өөрөө явагч хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоход 1000-2000 төгрөг.
12.2.Автомашин, өөрөө явагч хэрэгсэл, мотоциклийн дугаар олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
12.2.1.автомашины дугаар олгоход 1000-2200 төгрөг;
12.2.2.өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаар олгоход 1000-2000 төгрөг;
12.2.3.мотоциклийн улсын дугаар олгоход 1000-2000 төгрөг;
12.2.4.автомашин, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн болон мотоциклийн улсын дугаарыг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 16 000-40000 төгрөг.
12.3.Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсан бол түүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа орон нутаг дахь байгууллага бүртгэхэд 1000-2000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.
12.4.Агаарын хөлөг болон усан онгоцыг бүртгэх, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, усан /хөлөг/ онгоцыг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
12.4.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэж, үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 17 600-44 000 төгрөг;
12.4.2.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа агаарын хөлгийг Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглахаар гэрээ байгуулсан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 200 000- 500 000 төгрөг;
12.4.3.энэ хуулийн 12.4.2-т заасан гэрчилгээний хугацааг сунгахад 160 000 400 000 төгрөг;
12.4.4.агаарын хөлгийг ашиглалтаас хасах, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй гадаадын байгууллагад болон Монгол Улсын харьяат бус бөгөөд тус улсад оршин суудаггүй хүнд худалдсан, шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасахад 12 000-30 000 төгрөг;
12.4.5.дотоодын усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, дугаар, гэрчилгээ олгоход 4000-10000 төгрөг;
12.4.6.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 24 000-60 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.4.7.гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.4.8.энэ хуулийн 12.4.7-д заасан бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгахад 160 000-400 000 төгрөг. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/