13 дугаар зүйл. Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
13.1.Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, бүртгэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
13.1.1.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;
13.1.2.галт зэвсэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;
13.1.3.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг;
13.1.4.иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгоход нэгж бүрээс 10 000 төгрөг;
13.1.5.галт зэвсгийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэж, гэрчилгээ олгоход 5 000 төгрөг;
13.1.6.гадаадын иргэний галт зэвсгийг бүртгэн, улсын хилээр нэвтрүүлж ан агнах зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 250 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют, спорт-сургалтын /уралдаан, тэмцээнд оролцох/ зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 25 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.
13.2.Хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
13.2.1.хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;
13.2.2.хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахад 250 000 төгрөг;
13.2.3.иргэнд хувийн хамгаалалтын мэргэжлийн тусгай зөвшөөрөл олгоход 250 000 төгрөг.
/Энэ зүйлийг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/