14 дугаар зүйл. Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

14.1.Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

14.1.1.сонин, сэтгүүлийг бүртгэж, гэрчилгээ олгоход 8800-22 000 төгрөг;

14.1.2.олон нийтийн болон хувийн радиог бүртгэхэд 12 800-32 000 төгрөг;

14.1.3.олон нийтийн болон хувийн телевизийг бүртгэхэд 40 000-100 000 төгрөг;

14.1.4.кабелийн телевизийг бүртгэхэд 48 000-120 000 төгрөг;

14.1.5.сонин, сэтгүүл, радио, телевиз, кабелийн телевизийн бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 8000-20 000 төгрөг.

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.