15 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

15.1.Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.1.1.хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг;

15.1.2.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд 20 000 төгрөг;

15.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 10 000 төгрөг;

15.1.4.улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход 5 000 төгрөг.

15.2.Шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.1.улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.2.2.улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.2.3.шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 төгрөг;

15.2.4.шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.2.5.шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 төгрөг.

15.3.Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.3.1.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 төгрөг;

15.3.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг;

15.3.3.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд 35 000 төгрөг;

15.3.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.3.5.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 төгрөг;

15.3.6.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 75 000 төгрөг;

15.3.7.гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1 800 000 төгрөг.

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.