16 дугаар зүйл. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, түүний төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2015-01-29-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2015-01-29-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

16.1.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

16.1.1.салбар, төлөөлөгчийн газар, нэгж ажиллуулахад 440 000-1 100 000 төгрөг;

16.1.2.салбар, төлөөлөгчийн газрын ажиллах хугацааг сунгахад 300 000-750 000 төгрөг;

16.1.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад 300 000-750 000 төгрөг;

16.1.4.гэрчилгээний хугацааг сунгахад 30 000-75 000 төгрөг;

16.1.5.гэрчилгээг сольж олгоход анх олгоход хураасан тэмдэгтийн хураамж дээр 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр;

16.1.6.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын гэрээ, дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэхэд 14 000-35 000 төгрөг;

16.1.7.гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах зөвшөөрөл олгоход 1 120 000- 2 800 000 төгрөг;

16.1.8.гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход 720 000-1 800 000 төгрөг.

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.