17 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

17.1.Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

17.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 480 000-1 200 000 төгрөг;

17.1.2.мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.3.зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 300 000-750 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.4.төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 18 000-45 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.5.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрөл олгоход 74 000-185 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.6.гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах зөвшөөрөл олгоход 70 000-175 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.7.үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;

17.1.8.үнэт зүйл хадгалах зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.9.гадаад төлбөр тооцоо хийх зөвшөөрөл олгоход 180 000-450 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.10.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.11.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 180 000-450 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.12.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.13.гадаад улсад банк байгуулах зөвшөөрөл олгоход 1 280 000-3 200 000 төгрөг;

17.1.14.гадаад улсад банкны салбар байгуулах зөвшөөрөл олгоход 480 000-1 200 000 төгрөг.

17.1.15.энэ хуулийн 17.1.1-17.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 40 000-200 000 төгрөг;

17.1.16.хууль тогтоомжоор хориглоогүй, Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 52 000-130 000 төгрөг.

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.