18 дугаар зүйл. Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

18.1.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

18.1.1.ердийн, урт хугацааны, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.2.даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээхэд 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.1.3.давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.1.4.актуарчийн эрх олгоход 140 000-350 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.1.5.даатгагчид өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 112 000-280 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.6.даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх болон бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх зөвшөөрөл авахад 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.7.гадаадын даатгагч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 1 800 000-4 500 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

18.2.1.даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгоход 18 000-45 000 төгрөг;

18.2.2.даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг;

18.2.3.даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл олгоход 34 000-85 000 төгрөг.

18.3.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.1.зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.2.факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.3.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.3.4.төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.5.төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.6.цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.7.гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.8.итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.9.богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.10.үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.11.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;

18.3.12.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрлийг олгоход 24 000-60 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.13.үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, бүртгэхэд 13 000-30 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.3.14.үнэт цаасны арилжааны тооцооны, төлбөрийн, төвлөрсөн хадгаламжийн, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.15.хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.16.үнэт цаасны итгэмжлэн удирдах, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох, кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.17.андеррайтер, брокер, дилер, үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 58 000-145 000 төгрөг;

18.3.18.хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 112 000-280 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.19.хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.20.нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.21.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

18.3.22.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

18.3.23.хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.