19.1.Санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.1.1.нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 2 000 000-5 000 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.1.2.аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;
19.1.3.үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 200 000-5 500 000 төгрөг;
19.1.4.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;
19.1.5.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.1.6.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 340 000-850 000 төгрөг;
19.1.7.гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 800 000-4 500 000 төгрөг;
19.1.8.Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийн хугацааг сунгах шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түүний хугацааг сунгахад 8000-20 000 төгрөг.
19.1.9.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.1.10.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд үйл ажиллагаа тус бүр 50 000 000 төгрөг, 6.1.5-д заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд 100 000 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/