20.1.Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
20.1.1.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;
/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.3.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860 000-2 150 000 төгрөг;
20.1.4.тамга, тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 880 000-2 200 000 төгрөг.
20.1.5.архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 150000 төгрөг.
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
20.1.6.Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500 000-800 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.1.7.энэ хуулийн 20.1.6-д заасан зөвшөөрлийн хугацааг сунгахад 400 000-600 000 төгрөг. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/