21 дугаар зүйл. Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

21.1.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

21.1.1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.2.химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.3.химийн хорт болон аюултай бодис экспортлох, устгах тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.4.химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10000-25 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.5.химийн хорт болон аюултай бодис худалдах тусгай зөвшөөрөл олгоход 200 000- 500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.6.тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 20000-50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.7.стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.8.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

21.1.9.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.10.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.10.а.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 675-аас их нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 40 000-100 000; /Энэ дэд заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.10.б.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 675-аас ихгүй нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 11 000-27 000. /Энэ дэд заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.11.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис агуулсан дараах бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.11.а.гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч 10000-25 000 төгрөг;

21.1.11.б.иргэн, олон нийтийн барилга, орон сууцны агааржуулагч, хөргөх хэрэгсэл 20 000-50 000 төгрөг;

21.1.11.в.үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний агааржуулалт, хөргөх, халаах систем, тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 40 000-100 000. /Энэ дэд заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.12.амьтан тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.13.ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг, тарималжуулсан нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 600-1500 төгрөг;

21.1.14.элбэг амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад 60 000-150 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.15.элбэг ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн жингийн килограмм тутамд 1000-2500 төгрөг;

21.1.16.нэн ховор ургамал, тэдгээрийн түүхий эдийг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход тухайн үеийн жингийн килограмм тутамд газрын дээд хэсэг 30 000-50 000 төгрөг, газрын доод хэсэг 45 000-55 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.17.ховор ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 4000-10000 төгрөг, ховор ургамлыг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 6000-15 000 төгрөг, түүхий эд бүтээгдэхүүн 20 000-50 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.18.элбэг ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход 0-3 килограмм бол 1800-4500 төгрөг, 3 килограммаас дээш бол 1800-4500 төгрөг дээр 3 килограммаас дээш хуурай жингийн килограмм тутамд 600-1500 төгрөг нэмж; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.19.эрх бүхий байгууллагаас импортлох, экспортлохыг зөвшөөрсөн ургамалд үзлэг шалгалт хийж хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 0-10 килограмм бол 1000-1500 төгрөг, 10 килограммаас дээш бол 1000-1500 төгрөг дээр 10 килограммаас дээш килограмм тутамд 100-150 төгрөг нэмж; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.20.100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг, 100, түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.21.энэ хуулийн 21.1.22-21.1.25, 41.4.13-т зааснаас бусад чиглэлээр байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 20 000-50 000 төгрөг, сунгахад 12 000-30 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.22.усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, сунгахад 500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.23.усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох газрын хэвлийн нөхөн сэргээлт, ан агнуурын ажил эрхлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 120 000-300 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.24.ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-300 000 төгрөг, сунгахад 60 000-150 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.25.эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 80 000-200 000 төгрөг, сунгахад 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.26.аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.27.олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 000-260 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.1.28.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Амьтны аймгийн тухай хуулийн 17.3-т заасан амьтны цуглуулгыг судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг, бусад зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход 300 000-750 000 төгрөг;

21.1.29.хувиргасан амьд организмыг үйлдвэрлэх эрх олгоход 1 200 000-3 000 000 төгрөг, судалгаа, шинжилгээний зориулалтаар хувиргасан амьд организмыг гарган авах, туршилт явуулах эрх олгоход 48 000-120 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.30.хувиргасан амьд организм экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.1.31.ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 10 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.1.32.ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.1.33.байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.1-17.1.4 заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээний 2-4 хувиар;

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.1.34.нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахад тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.1.35.байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

21.1.36.гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-1 500 000 төгрөг.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

21.1.37.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-100,000 төгрөг, ашиг олох зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 500,000-2,000,000 төгрөг, гарал үүслийн тодорхойлолт олгоход 25,000 төгрөг, бичил биетнийг хилээр нэвтрүүлэх нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-500,000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.38.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-10 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.39.байгаль орчны аудит хийх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.40.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10 000-100 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.41.цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.42.ан, амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, сунгахад 250 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.43.нэн ховор амьтныг эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрлийн хураамжийг тухайн ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.44.харь ургамлыг байгальд тарималжуулах энгийн зөвшөөрөл олгоход 150 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.45.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулах энгийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.46.тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах энгийн зөвшөөрөл олгоход 1 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.1.47.байгалийн ойгоос зулзаган модыг шилжүүлэн суулгахад 20 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.1.48.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 300000 төгрөг, зөвшөөрлийг сунгахад 150000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.