22 дугаар зүйл. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
/Энэ зүйлийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
22.1.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.2.мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт эрхлэх зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.1.3.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх энгийн зөвшөөрөл олгоход хөтөлбөр тус бүрээр магистр 2 000 000, доктор 3 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах энгийн зөвшөөрөл олгоход хөтөлбөр тус бүрээр 1 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.5.төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.1.7.гадаадын хуулийн этгээд Монгол Улсад боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22.1.8.дахин магадлан итгэмжлэл олгоход 35 000-85 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.1.9.улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
22.1.10.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 1 500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.1.11.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.1.12.их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах энгийн зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./