23 дугаар зүйл. Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
23.1.Эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/, шугам сүлжээ барьж байгуулах тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.1.1. 0.1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.2. 0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.3.100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.4. 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.5. 0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.6. 0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.7. 220кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.1.8.нүүрсээр ажиллах эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зөвшөөрөл олгоход 1 МВт тутамд 50 000 төгрөг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах зөвшөөрөл олгоход 1МВт тутамд 25 000 төгрөг;
23.1.9.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан импортлох, экспортлох, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тусгай зөвшөөрөл тус бүрд 1 000 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.1.10.эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.1.11.хийгээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 1 000 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.2.Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
23.2.1. 0.07-1.6 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.2. 0.07-4.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.3. 0.07-8.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.4. 8.0 МПа-аас дээш даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.5. 4.0 МПа-аас доош кгх/см2 даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.2.6. 4.0 МПа-аас дээш кгх/см2 даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.3.Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөлд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
23.3.1.сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000 төгрөг;
23.3.2.бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход 75 000 төгрөг;
23.3.3.бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл олгоход 60 000 төгрөг.
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/