24.1.Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.1.1.гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.1.2.гадаад ажилтан авахад зуучлах тусгай зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
24.1.3.зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 500 000-1 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.1.4.гадаад ажилтан авч ажиллуулах урилга олгох, зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, бүртгэлээс хасалт хийх, тодорхойлолт, лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхэд хүн тутамд 15 000-30 000 төгрөг. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/