25 дугаар зүйл. Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
25.1.Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
25.1.1/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
25.1.2.аж ахуйн нэгж, байгууллага хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдах, хэрэглээний пиротехникийн хэрэгсэл худалдах зөвшөөрлийг мэргэжлийн байгуулагаас олгоход 20 000-50 000 төгрөг;
/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас олгоход тухай бүр 10000- 25 000 төгрөг.
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгоход 3 250 000 төгрөг, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 1 250 000 төгрөг;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.1.5.ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр:
№ Үйлчилгээний төрөл Төлбөрийн хэмжээ /төгрөг/ Ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянан үзэх 250 000 1 000 000 2 Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэх 1 500 000 7 000 000 3 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх 1 000 000 2 000 000 4 Тусгай зөвшөөрлийг барьцаалах өргөдлийг хянан үзэх 1 000 000 2 000 000 5 Барьцааны гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хянан үзэх 1 000 000 2 000 000 6 Талбай буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг хянан үзэх 50 000 500 000 7 Хилийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг хянан үзэх 250 000 500 000 8 Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн олгох 200 000 250 000 9 Нэмэлт өргөдлийг хянан үзэх 200 000 1 000 000
25.1.6.тамхи импортлох тусгай зөвшөөрлийг олгох, сунгахад 14 000 000 төгрөг;
25.1.7.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.8.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 15 000 000-20 000 000 төгрөг; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.9.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.10.газрын тосны үйл ажиллагаа эрхлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураах:
25.1.10.а.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;
/Энэ дэд заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.10.б.бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр: /Энэ дэд заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.10.б.1.автобензин, дизель түлш, онгоцны түлшний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг;
25.1.10.б.2.шатдаг хийн түлшний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000 төгрөг; /Энэ дэд заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.10.б.3.жижиглэн савласан /220гр-500гр/ газрын тосны шингэрүүлсэн хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг.
/Энэ дэд заалтыг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.10.в.газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;
25.1.10.г.эрэл хайгуулын хугацааг сунгахад жилд 4 000 000 төгрөг;
25.1.10.д.ордыг ашиглах хугацааг сунгахад 5 000 000 төгрөг.
25.1.11.үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тус бүр 5 000 000 төгрөг.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.1.12.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 17 дугаар зүйлийн 17.9-д заасан тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоход 100 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./