26.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
26.1.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 7 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 4 500 000 төгрөг;
26.1.2.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход хатуулгаас нь шалтгаалан 20 000 000-200 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000-100 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.1.3.архи үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.1.4.шар айраг үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.1.5.дарс үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000 төгрөг /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
26.1.6.таримал ургамлын үр үйлдвэрлэх зөвшөөрөл олгоход 50 000-125 000 төгрөг;
26.1.7.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;
26.1.8.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;
26.1.9.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 80 000-200 000 төгрөг. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.Үржлийн мал экспортод гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.1.цэвэр үүлдрийн адуу 80 000-200 000 төгрөг;
26.2.2.үржлийн бусад адуу 60 000-150 000 төгрөг;
26.2.3.цэвэр үүлдрийн үржлийн үхэр 60 000-150 000 төгрөг;
26.2.4.үржлийн бусад үхэр 40 000-100 000 төгрөг;
26.2.5.цэвэр үүлдрийн гахай 7 200-18 000 төгрөг;
26.2.6.хонь 24 000-60 000 төгрөг;
26.2.7.ямаа 24 000-60 000 төгрөг;
26.2.8.тэмээ 120 000-300 000 төгрөг.
26.3.Малын үржүүлгийн бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.3.1.үржлийн малын үр, хөврөл 10000-25 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.3.2.малын үржүүлгийн бусад бүтээгдэхүүн 5 000-50 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
26.3.3.мал, амьтны тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох энгийн зөвшөөрөл олгоход 6 000-12 500 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.энэ хуулийн 26.2-т зааснаас бусад малыг гадаадад гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.1.адуу 48 000-120 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.2.үхэр 32 000-80 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.3.хонь 19 200-48 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.4.ямаа 19 200-48 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.4.5.тэмээ 96 000-240 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/