27 дугаар зүйл. Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
27.1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
27.1.1.эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.1.3.эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.1.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-400 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.1.5.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
27.1.6.өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга турших, нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг.
27.2.Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
27.2.1.импортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг;
27.2.2.экспортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг.
27.3.Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг хураана.
27.4.Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
27.4.1.анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид хоёр жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;
27.4.2.мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн эм зүйч, эм найруулагч, хүний бага эмч, эх баригч, сувилагч болон энэ хуулийн 27.4.1-д заасан зөвшөөрлөөр хоёр жил ажилласан эмчид 5 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 2000-5000 төгрөг;
27.4.3.анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоход 120 000-400 000 төгрөг.
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
27.5.хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
27.6.эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40 000 төгрөг. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./