28 дугаар зүйл. Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.Барилга, хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.1.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.2.барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.3.барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.4.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход: /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.5.барилгын ажлын зөвшөөрөл олгоход 20 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.6.газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.7.газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.8.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 300 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.9.хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зөвшөөрөл олгоход 360 000-900 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28.1.10.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/