29 дугаар зүйл. Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.Зам, тээвэр, аялал, жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгахад дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.1.төмөр замын суурь бүтэц барих болон ашиглах тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 16 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.2.төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.3.төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 16 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.4.хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;

29.1.5.энэ хуулийн 29.1.4-т зааснаас бусад авто зам, замын байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоход ангилал тус бүр нь 120 000-300 000 төгрөг, авто зам, гүүр засварлах, арчлах тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.1.6.автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000-15 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.7.агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.1.8.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоход 16 000-40 000 төгрөг;

29.1.9.усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр:

29.1.9.а.дунд оврын хөлөг онгоцонд 140 000-350 000 төгрөг;

29.1.9.б.бага оврын усан онгоцонд 80 000-200 000 төгрөг;

29.1.9.в.жижиг оврын моторт завинд 40 000-100 000 төгрөг.

29.1.10.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 580 000-1 450 000 төгрөг;

29.1.11.байнгын үйл ажиллагаатай аэродромыг улсын бүртгэлд бүртгэхэд 18 000-44 000 төгрөг.

29.1.12.улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газарт байрлах отоглох цэгээр үйлчлүүлэхэд нэг хүн 3 000-10 000 төгрөг, нэг автомашин 5 000-10 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

29.1.13.төмөр замын зураг төсөл боловсруулах болон техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

29.1.14.орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000-10 000 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.