30 дугаар зүйл. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, сунгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.1.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 5 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.2.арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.3.мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.4.харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхэд 100 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.5.олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 40 000 төгрөг, аймагт 20 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.6.олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 80 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.7.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.8.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахад 25 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.9.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэхэд 80 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.10.сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэхэд 200 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.11.харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэхэд 200 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.12.харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.13.дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.14.төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.1.15.улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.2.Бүртгэлийн гэрчилгээ олгоход 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/