201 дугаар зүйл. Зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээг үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

201 дугаар зүйл. Зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээг үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.Шүүх шинжилгээний байгууллагад хийгдэх дараах шүүх эмнэлгийн шинжилгээнд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.1.ДНХ-ээр эцэг, эх тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 120 000-180 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.2.хүний шээс, үс, хумс, шүлс, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох лабораторийн шинжилгээ хийхэд 45 000-60 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.3.лабораторид ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 15 000-20 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.4.лабораторид бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 8 000-16 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.5.лабораторид ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.6.хүний цусан дахь спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.7.хүний цусны бүлэг тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 3 000-8 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.8.гадаадын иргэн, харьяалалгүй хүний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд 800 000-1 000 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.9.шарил дахин шинжлэх буюу эксгумацид хийхэд 300 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.10.хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсны дараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнийх нь хүсэлтээр оршуулсан газраас гаргаж, хүлээлгэн өгөхөд 300 000-500 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.11.эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх боломжгүй 18, түүнээс дээш настай байсан хүний цогцост шинжилгээ хийхэд 60 000-80 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.12.иргэний хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалахад хоног тутамд 20 000-30 000 төгрөг, гурав хоногоос дээш хугацаагаар хадгалахад хоног тутамд 10 000-15 000 төгрөг; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

201.1.13.цогцос зориулалтын машинаар тээвэрлэхэд километр тутамд 5 000 төгрөг. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.